Хүүхэд бүр аюулгүй, эерэг орчинд суралцах эрхтэй. Манай сургууль хүүхдийг хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч, холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг.
Хүүхэд хамгааллын асуудлаар сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хандах, эсвэл Хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлэх боломжтой.