Сургуулийн багш, ажилтан болон ахлах ангийн сурагчид цахим ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж, мэдээллийн технологийг сургалт, өдөр тутмын ажилдаа үр дүнтэй ашиглах чадвараа хөгжүүлж байна.
Мэдээлэл зүйн кабинетэд суурин болон зөөврийн компьютер ашиглан сурагчид программчлал, мэдээллийн аюулгүй байдал, цахим орчинд зөв харилцах чадвар эзэмшдэг.