Эрхэм эцэг эх, асран хамгаалагчид, хайрт сурагчид аа,
Нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн цахим хуудсанд тавтай морилно уу.
Манай сургууль суралцагч бүрийн авьяас, чадварыг нээн хөгжүүлж, эрүүл, боловсролтой, бие даан суралцаж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорин ажилладаг. Бид багш, эцэг эх, сурагчдын хамтын ажиллагааг сургуулийн амжилтын үндэс гэж үздэг.
Энэхүү цахим хуудсаар дамжуулан сургуулийн мэдээ, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, хичээлийн материалтай танилцаж, санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
Хүндэтгэсэн,
НЕБ-ын 45 дугаар сургуулийн удирдлага